Мэдээ

Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам

Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Энгүүн өсвөрийн тамирчны тэшүүрийн 500метр, 300 метрийн зайн гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
6 дах өдрөө үргэлжлэж буй Өвлийн спортын наадмын гүйлтийн тэшүүрийн төрөл 02 дугаар сарын 09-ны өдөр Эрдэнэт спорт амралтын хүрээлэнгийн мөсөн талбайд зохион байгуулагдлаа. Тус төрөлд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцсон өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Энгүүн 500метрийн зайд 50 сек, 300 метрийн зайд 31 секундын хурд хийж шинэ амжилт тогтоолоо. Ийнхүү
1.Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын Гүйлтийн тэшүүр 12 нас хүртлэх 300 м охидын төрөлд
I-р байр: Батзолбоо Энгүүн
2. Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын Гүйлтийн тэшүүр 12 нас хүртлэх 500 м охидын төрөлд
I-р байр: Батзолбоо Энгүүн
тус тус шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ. Шилдэгийн шилдэг тамирчиндаа баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.