Мэдээ

XVII ЖАРНЫ "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ ХАРАГЧИН /УСАН/ ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

XVII ЖАРНЫ "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ ХАРАГЧИН /УСАН/ ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.
🐇 Хан-Уул дүүргийн өсвөрийн бөхчүүдийн дунд уламжлал болгон зохион явуулдаг үндэсний бөхийн барилдааныг 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээн нь Улсын аваргад оролцдоггүй 4 насны ангиллаар өсвөрийн бөхчүүдийн дунд зохион байгуулагддаг онцлогтой юм.
🐇 Энэ удаагийн сар шинийн баярт зориулсан барилдааныг 2023.02.16-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явуулж, барилдааныг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил бөхчүүдэд баяр хүргэж амжилт хүсэж үг хэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд байгууллагын нэгдсэн дүнгээр:
🥇Тэргүүн байрт - Хан-Уул дүүргийн 41-р сургууль
🥈Дэд байрт - Хан-Уул дүүргийн 59-р сургууль
🥉Гутгаар байрт - Хан-Уул дүүргийн 26-р сургууль тус тус шалгарлаа. Барилдаанд хүрэлцэн ирсэн бөхчүүд болон багш, дасгалжуулагч та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.