Мэдээ

"ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ-2023" АЯНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХААЛТЫН АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ-2023" АЯНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ХААЛТЫН АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спорт хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийтийн биеийн тамирын хэлтсээс санаачлан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрийн байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.
“ХАМТДАА ХЭВШҮҮЛЬЕ” 21 хоногийн аянд нийт 51 байгууллагын давхардсан тоогоор 7879 ажилтан, албан хаагчид ажлын байрны дасгал, шугаман бүжиг, иог, бий биелэгээ, хөгжимт хөдөлгөөн гэх мэт идэвхтэй хөдөлгөөнийг хийж оролцсон.
• ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, алба
• Хороо
• Боловсролын байгууллага гэсэн ангиллаар дүгнэж нийт 13 байгууллага шалгаруулсан. Үүнд:
МӨНГӨН ШАГНАЛААР
• 26 дугаар сургууль
• 13 дугаар хороо
• 230 дугаар цэцэрлэг
НЭГ ӨДӨР ЗААЛАНД ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХЭЭР:
• Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ
• 6 дугаар хороо
• 71 дүгээр цэцэрлэг
14 ХОНОГТ НЭГ УДАА(2 цаг) БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ ЗААЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХЭЭР:
• Соёлын ордон
• 7 дугаар хороо
• 8 дугаар хороо
• 290 дүгээр цэцэрлэг
• Албан бус насан туршийн боловсролын төв
• 73 дугаар цэцэрлэг
• 190 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.
Тус аянд оролцсон байгууллага бүр завгүй ажлын дундуур заал, талбай бага ч гэсэн тавхан хором ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөнийг өдөр бүр, хамт олноороо хийж хэвшүүлж, биеийн дархлаагаа эко аргаар дэмжин оролцохоос гадна байгууллагын хамт олны дунд эерэг, нөхөрсөг байдлыг нэмэгдүүлсэн аян болсныг онцлон хэлэхэд таатай байна.
Энэхүү аян цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдах тул нийт оролцсон байгууллага хамт олонд улам их амжилтыг хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.