Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЦЛОО.

ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЦЛОО.
Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медальт, ОУХМ Санжаагийн Батсүх агсны нэрэмжит чөлөөт бөхийн 2023 оны U17 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хот, хөдөөгийн 34 багийн 500 гаруй тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв.
Тэмцээнд Хан-Уул дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид 3 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон.
Хөвгүүдийн 92 кг:
- М.Өсөхжаргал (Аварга сургууль) хүрэл медаль.
Охидын 65кг жинд:
- М.Батсүрэн (Аварга сургууль) хүрэл медаль.
69кг жинд:
- Б.Энхжин (59 дугаар сургууль) хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.