ХАН-УУЛ ДҮҮРЭГ ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төсөл, “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний цомын төлөөх тэмцээн 9 хоног үргэлжилж Дорноговь аймгийн Сайншанд хотноо хөшгөө хаалаа.
МХБХ-ноос жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнийг Дорноговь аймагт анх удаа амжилттай зохион байгуулж тэмцээнд нийт 18 аймгийн шигшээ багууд өрсөлдөж өнөөдөр аварга баг Улаанбаатар хотын аваргуудтай Үндэсний цомын төлөө тоглож өнөөдөр хаалтаа хийлээ.
Нийт 9 хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож Улаанбаатар хотын аварга Хан-Уул дүүргийн шигшээ багтай 21 аймгийн аварга болсон Говьсүмбэр аймгийн шигшээ багууд цор ганц тоглолтоор Үндэсний Цомын төлөө тоглож 8-5 харьцаатайгаар Хан-Уул дүүргийн шигшээ баг хожил байгуулж Футзалын Үндэсний Цомын эзэд болсон юм.
Мөн нийт тэмцээнд оролцсон 18 аймгийн шигшээ багуудын тамирчид, багш дасгалжуулагч нартаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.