Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил "Цаг гаргая" биеийн тамирын арга хэмжээний хүрээнд, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын санаачлагаар 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ХУД ЗДТГ, БТСХ, ХУД-ын явган алхалтын холбоо хамтран “Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтыг Чингисийн хүрээ жуулчны баазад зохион байгуулалаа. Уг арга хэмжээнд дүүргийн Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Нийтлэг үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
Хөгжөөнт буухиа тэмцээнд
I-р байранд Газар зохион байгуулалтын алба
II-р байранд Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ
III-р байранд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.