Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын тэмцээний шилдэг хамгаалагчаар 115 дугаар сургуулийн сурагч Б.Улсболд шалгарлаа.
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын ХI удаагийн тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спортын цогцолборт зохион байгуулагдлаа.
Дунд, ахлах насны ангилалаар 3 үе шаттай зохион байгуулагдсан энэхүү 11 дэх удаагийн лигийн тэмцээний нэг, хоёр дугаар шатуудад 190 сургуулийн 940 багийн 32000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Хан-Уул дүүргээс
С.Билгүүн ахлагчтай 7, 52, Орчлон, 15, 115, "Аварга" ахлах сургууль зэрэг 6 сургуулийн 8 багийн 96 тамирчин оролцсоноос:
1. Нандинчимэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль III-р байр
2.Д.Батцоож дасгалжуулагчтай "Аварга" биеийн тамирын ахлах сургууль IV-р байрт тус тус шалгарлаа. Мөн хөвгүүдийн ахлах насны ангилалд шилдэг хамгаалагчаар 115 дугаар сургуулийн сурагч Б.Улсболд шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.