Архив, албан хэрэг бүрдүүлэлтийн сургалтад байгууллагын албан хаагчид идэвхитэй хамрагдлаа.
2023 оны 04 дүгээр сарын 11 өдөр БТСУХ-ноос санаачлан зохион байгуулсан "Архив, албан хэрэг бүрдүүлэлтийн цахим сургалт"-д тус байгууллагын 10 албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Архивын ерөнхий газрын, Сургалт судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг удирдан явуулав. Тус сургалтын гол зорилго нь Үндэсний архивын сан хөмрөгийн төрийн өмчид хамаарах баримтыг байнгын хадгалалтанд шилжүүлэх, баримтыг байгууллагын зохион байгуулалтын нэгж нөхөн бүрдүүлэлтийн бусад эх үүсвэрээс хүлээн авах, хадгалах, ашиглуулах болон байнгын хадгалалтанд шилжүүлэхэд бэлтгэхэд оршино.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.