"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ" АЯНД ХАМДТАА НЭГДЭЦГЭЭЕ
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Олимп нийтийн биеийн тамир спорт, үндэсний спортын хороо хамтран "Эерэг хандлага- Эрүүл нийгэм" аяныг 04 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн биеийн тамир, спортын салбарын ажиллагсад , тамирчин дасгалжуулагч, шүүгчийн ёс зүй, соёл харилцаа, хандлагыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй аяны хүрээнд манай хамт олон нэгдэж “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалт төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн үүрэг, хариуцлага, эрхэмлэх зүйлсийн талаар оров. Сургалтыг Харилцаа ёс зүй, боловсролын багш Б.Эрдэнэдулам 2023оны 04 дүгээр сарын 10 өдрийн 10:00 цагт оров. Сургалтанд ажилтан,албан хаагчид идэвхтэй хамрагдав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.