Мэдээ

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороонд “Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал, боловсролын байгууллага дахь биеийн тамирын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”-ний ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

·  Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүргийн Засаг Даргаас баримтлаж байгаа бодлого, чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

·     Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, спортын хамтлаг, клубт хичээллэгч, иргэдийн бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох үйл ажиллагааг батлагдсан стандартын дагуу гүйцэтгэн, үр дүнд боловсруулалт хийж, иргэдийн бие бялдрын хөгжлийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах 

 Ажлын байранд тавигдах шаардлага:

 ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

       ·        Биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч мэргэжилтэй байх;

·        Мэргэжлээрээ ажилласан байх.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

               ·        Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

               ·        Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх


        ·        Багаар ажиллах чадвартай,


        ·        Ажилдаа хариуцлагатай ханддаг байх;


        ·        Эерэг зөв хандлагатай байх.

 Бүрдүүлэх материал

                ·        Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;

                ·        Дипломын хуулбар.

Анкет хүлээнаваx сүүлийн огноо: 2023-04-28

Анкет хүлээн аваx хаяг: Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хороо.

Холбогдох утасны дугаар: 11-344783

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.