Мэдээ

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн

Монгол Улсын ”Биеийн тамир, спортын тухай” хууль, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийн ажлын чанар үр нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион явуулдаг билээ. Нийслэлийн хэмжээнд 50 дахь удаагаа зохион явуулж буй тэмцээнийг 2023 оны 04 сарын 24-нд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд зохион явуулж, дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 19 цэцэрлэгийн 600 гаруй гимнастикч хүүхдүүд болон багш нар хамрагдлаа.
Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Сарангуа болон дүүргийн СӨБ байгууллагын удирдлагууд, Биеийн тамир, спортын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Уранчимэг нар хүрэлцэн ирлээ. Тус тэмцээнийг монголын гимнастикийн холбооны ЕНБД ОУ-ын итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Г.Ерөөлбат, МГХ-ны ТХ-ны дарга ОУ-ын итгэмжлэгдсэн шүүгч СМ Д.Түмэнтөгс, МГХ-ны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМастер Ж.Чулуунцэцэг нар шүүн явуулж
1 дүгээр байрт Д.Туяа эрхлэгчтэй 223-р цэцэрлэг
2 дугаар байрт Э.Батнавч эрхлэгчтэй 250-р цэцэрлэг
3 дугаар байрт Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144-р цэцэрлэг
шалгарлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.