Мэдээ

"Спортлог Улаанбаатар 2023"

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас санаачлан явуулсан хүний хөгжил нийгмийн хөгжил уриатай "Спортлог Улаанбаатар 2023" өдөрлөг 2023 оны 04 сарын 26-27ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болж Хан- Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо байгууллагаа сурталчлан ажиллаж хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг 85 хүнээс авч үнэлгээ хийж зөвлөгөө өгөв. Мөн 70 гаруй иргэний биеийн жингийн индексийг тодорхойлж , сэтгэл ханамжийн судалгааг авч дасгал хөдөлгөөнөөр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг зөвлөж ажиллаа. Тухайн арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг Даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид волейболын спортыг иргэдэд сурталчлан үзүүлэх тоглолт хийсэн.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.