Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн “Цаг гаргая” аян орон даяар явагдаж буйтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн спортын ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээнд дүүргийн 5 сургуулийн 140 орчим тамирчид 3 насны ангиллаар оролцож аваргуудаа шалгарууллаа.
-Ахлах насны ангилалд:
I байрт 34 дүгээр сургууль
II байрт Шинэ Монгол Харүмафүжи сургууль
III байрт Шинэ өнөөдөр сургууль
-Дунд насны ангилалд:
I байрт 52 дугаар сургууль
II байрт Шинэ өнөөдөр сургууль
-Бага насны ангилалд:
I байрт Шинэ өнөөдөр сургууль
II байрт 52 дугаар сургууль
III байрт Найтын Австрали Монгол сургуулийн баг тамирчид тус тус шалгаран нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.