Мэдээ

Идэвхтэй алхалтын 10 хоног

“ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10ХОНОГ”-ИЙН АЯН ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ


Дэлхийн алхалтын өдрийгтохиолдуулан ХУД-ийн ЗДТГ, ХУЭМТ, БТСХороо хамтран “Идэвхтэй алхалтын 10 хоног”аяныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.


Энэхүү аяны хүрээнд 2020.10.20-ны өдөр ХУД-ийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад, хороод, СӨББ-ынажилтан албан хаагчдын дунд сургалт сурталчилгааны арга хэмжээг зохион байгууллаа.


Тус арга хэмжээндХУЭМТөвийн арга зүйч Д.Соёлмаа “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” сэдэвтхичээл, Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Л.Сэлэнгэ “Ажлын байрны дасгал”хийлгэж мөн  арга хэмжээнд хамрагдсан  бүх хүмүүсийн биеийн бүтэцийг ТАНИТА аппаратаар оношилж  зөвлөгөө өгөв.

10 дугаар сарын  21ны өдрийн өглөөний 07 цагт дүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид,СӨББ-ийн багш ажилчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд цугларч өглөөнийдасгал хийгээд дүүргийн иргэдэд үйлчлэх төв байр хүртэл алхаж ирцгээлээ.  


10 хоногийн аяны хүрээнддүүргийн хэлтэс албадын ажилтан албан хаагчид, иргэд ГЭР-АЖИЛ- ГЭР хоорондалхаж, ажил дээрээ цахилгаан шат ашиглахгүй байх ба түүнийгээ нотлох зурагболон бичлэгээ доорхи группэд нэгдэж өдөр бүр зураг, бичлэг, алхалтынаппликейшн ашигласан бол тухайн мэдээллээ групп-дээ (ХУД 🚶‍♀️🚶АЛХАЛТ🚶🚶‍♀️ АЯН fb групп чат) оруулсан байх банотлох баримтыг үндэслэн идэвхтэй оролцсон эхний гурван байгууллага,  хувьхүн тус бүрийг шалгаруулан  нэг сар үнэ төлбөргүй хичээллэх "ФИТНЕССЭРХИЙН БИЧИГ"-ээр шагнаж урамшуулах юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.