Мэдээ

Дугуйн зам ашиглалтад орлоо

Туул голын эрэг дагуу “Эко зурвас” буюу 1,6 км урт

гүйлт, дугуйн зам ашиглалтад орлоо /2020.09.19/


Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Зайсангийн гүүрнээс 20 дугаар хорооны “Мишээл экспо худалдааны төв” хүртэлх  “Эко зурвас” буюу 1,6 км урт гүйлт, дугуйн зам өнөөдөр ашиглалтад орлоо.


Туул голын эрэг дагуу ашигладаггүй зам талбайд гүйлтийн болон дугуйн зам бүхий “Эко зурвас” ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа ая тухтай аюулгүй орчинд амарч зугаалах нөхцөл бүрдлээ.


“Эко зурвас”-ыг  дүүргийн хөрөнгө оруулалтаар 1,6 км урт зам,  2,4 метр өргөнтэй дугуйн зам, 1,5 метр өргөнтэй гүйлтийн зам, замын хашлага, амрах талбайтай зохион байгуулагдсан.


Цаашид дүүргийн зүгээс иргэдийнхээ аюулгүй, эко орчинг бүрдүүлэхийн тулд камержуулалт, гэрэлтүүлэгийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тус замыг үргэлжлүүлэн Яармагийн гүүртэй холбох ажил үргэлжлэн хийгдэнэ.

       


                              Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.