Хан-Уул дүүргийн иргэд коронавирусын эсрэг дархлаа дэмжих
өглөөний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн санаачлагаар COVID-19 шинэ төрлийн Коронавирусын үед иргэдийг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх уриалга гаргасаны дагуу Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны багш дасгалжуулагчид дүүргийн хороодтой хамтран 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өглөөний дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг сурталчилан ажиллалаа.
Тус арга хэмжээ маань иргэдийн талархалыг хүлээж өглөөний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хүсэлтийн дагуу 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад өглөө 08:00 цагаас 1 дүгээр хорооны нутаг 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд иргэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байна.
Дүүргийн иргэд та бүхэн дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.