“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд Хан-Уул дүүргээс 6000 гаруй иргэн, ажилтан албан хаагчид оролцлоо
Иргэн бүрийг эрүүл чийрэг бие бялдартай байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдрын болон оюун санааны хөгжил олгох зорилготой “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн тамирчид, иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, сурагчид жил бүр онцгой ач холбогдол өгч, амжилттай оролцдог.
Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын 1500 орчим ажилтан, албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, хороо, төр хувийн хэвшлийн нийт 120 гаруй байгууллагын 6585 гаруй ажилтан, Ерөнхий боловсролын 23 сургууль, 33 цэцэрлэгийн багш, сурагчид, дүүргийн 25 хорооны 1999 гаруй иргэд, албан хаагч хамрагдлаа. Марафонд оролцогчид 5000м, 10000м, хагас болон бүтэн марафон зайнд гүйлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.