Мэдээ

“ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс Хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 3 төрөлт тэмцээн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн, тамир спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 


Нээлтийн үйл ажилагаанд 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх, 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон ӨЭМТ-ийн  дарга нар оролцлоо. Тэмцээнийг нээж 2-р хорооны Засаг дарга Э.Батмөнх үг хэлж тамирчдад баяр хүргэн, амжилт хүслээ. Тус тэмцээнд 13 багийн 210 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.


Тэмцээний Волейболын  төрөлд

1-р байр   О.Ганхуяг даргатай      4 хороо

2-р байр    Ц.Алтангэрэл  даргатай 16 хороо

3-р байр    Б.Батзаяа   даргатай 5 хороо тус тус хороод шалгарлаа


Ширээний теннисний
Эрэгтэй төрөлд :

1-р байр    11-р хорооны тамирчин Г.Батбилэг       

2-р байр     14-р хорооны тамирчин М.Сүхбаатар     

3-р байр     3-р хорооны тамирчин Д.Золжаргал    

Эмэгтэй төрөлд:

1-р байр   12-р хорооны тамирчин Р.Цэрэндолгор  

2-р байр    3-р хорооны тамирчин Ч.Цэцгээ        

3-р байр    5-р хорооны тамирчид  Х.Туул  тус тус шалгарлаа

Хөгжөөнт буухианы  төрөлд

1-р байр   5 хороо

2-р байр   4 хороо

3-р байр   16 хороо тус тус шалгарлаа                                          

        
   Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:

1 - р байр О.Ганхуяг даргатай 4- хороо

2 - р байр Б.Батзаяа даргатай 5- хороо

3 –р байр Ц.Алтангэрэл даргатай 16 хороо шалгарлаа. Идэвхитэй оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.