Мэдээ

“УЛААНБААТАР МАРАФОН-2023” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД 42195 МЕТРИЙН ЗАЙН АНГИЛАЛД ПАРАГИЙН ОУХМ БАНЗРАГЧИЙН БОЛОРМАА “АЛТАН МЕДАЛЬ” ХҮРТЛЭЭ.

“УЛААНБААТАР МАРАФОН-2023” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД 42195 МЕТРИЙН ЗАЙН АНГИЛАЛД ПАРАГИЙН ОУХМ БАНЗРАГЧИЙН БОЛОРМАА “АЛТАН МЕДАЛЬ” ХҮРТЛЭЭ.
“Улаанбаатар марафон-2023” Олон улсын гүйлтийн тэмцээний 42195 метрийн зайн ангилалд Олон улсын хэмжээний мастер, Хөдөлмөр нийгэмлэгийн парагийн ахмад тамирчин Б.Болормаа 5цаг 20 минут гүйж 1-р байрт шалгарч алтан медаль хүрлээ.
Мөн эмэгтэй 1500 метрийн зайд парагийн тамирчин Болортунгалаг 1-р байрт шалгарч алтан медаль, Ц.Дорждамба 2-р байрт шалгарч мөнгөн медаль, гүйлтийн “Тусгай Олимп”-ын төрөлд 63 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Ганболд багштай 10 тамирчин оролцож, алтан медаль 3, мөнгөн медаль 3, хүрэлт медаль, нийт 7 медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүллээ.
Үүнд:
• 500 метрийн зайд: 9б ангийн сурагч Б.Отгончимэг алтан медаль, 9а ангийн сурагч З.Мөнгөнцоож мөнгө, тус сургуулийн төгсөгч Б.Урангоо мөнгөн медаль, 9б ангийн сурагч Б.Тамир хүрэл медаль,
• 800 метрийн зайд 9а ангийн сурагч Э.Мөнхдөл алтан медаль, тус сургуулийн төгсөгч И.Нандинцэцэг алтан мeдаль, 9а ангийн сурагч Т.Ууганбаяр мөнгөн медаль тус тус хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.