Мэдээ

Монголын Хүүхдийн Спортын зуны VII наадамд Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох баг тамирчдын эхний ээлжийг үдэн гаргаж өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хүүхдийн спортын VII их наадамд оролцох баг тамирчиддаа дүүргийнхээ тугийг гардуулан үдэн гаргалаа.

🔰Монголын Хүүхдийн спортын зуны VII их наадам спортын 23 төрлөөр энэ сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.
🔰Хүүхдийн спортын зуны VII наадамд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг спортын 18 төрөлд 205 тамирчин хүүхдүүд 18 гаруй дасгалжуулагч багш нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох бэлтгэл, сургуулилтаа хангасан.
🔰Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох баг тамирчдын эхний ээлжийг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн нар тамирчдыг үдэн, баг тамирчдадаа амжилт хүслээ.
👏Нийт тамирчин хүүхдүүддээ амжилт хүсье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.