Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗУНЫ СПОРТЫН VII НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗУНЫ СПОРТЫН VII НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА.
2023.06.19-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй Монголын хүүхдийн “Олимп”-д 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 10 хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр цуглараад байна.
Тус наадамд Хан-Уул дүүрэг спортын 20 төрөлд, 200 тамирчин, 20 дасгалжуулагчийн баг бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Нээлтийн ажиллагааны галт бамбарыг Хонгор нутгийн бахархал болсон “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, үндэсний бөхийн хамгийн залуу начин, чөлөөт бөхийн ОУХМ Энхтүвшингийн Батмагнай нар бамбарыг хамтдаа асаалаа.
Монгол Улсынхаа нэрийг ирээдүйд олимп, тив, дэлхийд өндөрт өргөх өсвөр үеийн тамирчдадаа спортын өндөрөөс өндөр амжилтыг хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.