Мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит 5 төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит 5 төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо
🔰Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
🔰Тэмцээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад зэрэг нийт 27 байгууллагын 19 багийн 600 гаруй албан хаагчид оролцож, хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.
🔰Таван төрөлт тэмцээний шилдгээр Татварын хэлтсийн баг тамирчид “ТЭРГҮҮН” байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо. Тодруулбал
БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР:
III байр: “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг”
II байр: С.Энхбаяр даргатай “Засаг даргын Тамгын газар”
I байр: Г.Сүрэнтамжид даргатай “Татварын хэлтэс” тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.