Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН УСАНД СЭЛЭЛТ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН
🏊‍♂️🏊‍♂️🏊‍♂️Усанд сэлэлт:
Зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Усан бассейн спортын ордон”-д болов. 18 багийн 91 тамирчин араар даллах, өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт гэсэн төрөлд 50, 100, 200 метрийн зайд нийт 27 багц медалийн төлөө өрсөлдөв. Хан-Уул дүүргээс оролцсон 15 настай тамирчин Э.Эрхэс /"Орчлон" сургууль/ 12 гараанд гарч 12 алтан медаль, багийн 1 алтан медаль нийт 13 алтан медаль авч супер амжилт үзүүлэн Баянхонгорын хүүхдийн спортын наадмын гол баатраар тодорлоо.
🏊‍♂️🏊‍♂️🏊‍♂️ Хөвгүүдийн төрөлд:
  • Э.Эрхэс /Орчлон сургууль/ - 🥇 12 АЛТ
  • А.Билэгт /Орчлон сургууль/ - 🥈 4 МӨНГӨ, 🥉 2 ХҮРЭЛ
  • Э.Нинжин /Орчлон сургууль/ - 🥈 3 МӨНГӨ, 🥉 1 ХҮРЭЛ

🏊🏊🏊 Охидын төрөлд:

  • О.Үжин /Орчлон сургууль/ - 🥇 3 АЛТ
  • Э.Амина /Орчлон сургууль/ - 🥈 1 МӨНГӨ, 🥉 2 ХҮРЭЛ
  • Т.Ануунгоо /Америк сургууль/ - 🥇 1 АЛТ, 🥈 2 МӨНГӨ
  • А.Алтаннар /Канад сургууль/ - 🥈 2 МӨНГӨ, 🥉1 ХҮРЭЛ

🏊‍♂️🏊 Холимог багийн төрөлд: 🥇 АЛТ

🏊🏊 Эмэгтэй багийн төрөлд: 🥇 АЛТ

Усан сэлэлтийн төрөлд Хан-Уул дүүргийн тамирчид 18 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль нийт 36 медальтайгаар тэргүүллээ. Багш тамирчиддаа баяр хүргэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.