Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА. 👏👏👏

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДАМД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА. 👏👏👏
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын Хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт 2023.06.19-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
  • Наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас ирсэн 5000 гаруй тамирчид дунд зуны 23 спортын 197 жин, зай, төрлөөр өрсөлдсөнөөс Ж.Алдаржавхлан Засаг даргатай Хан-Уул дүүрэг спортын 20 төрөлд 20 багш дасгалжуулагч, 200 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцож өсвөрийн тамирчид
  • 🥇26 алт,
  • 🥈22 мөнгө,
  • 🥉24 хүрэл нийт 72 медаль авч, улсын хэмжээнд хамгийн олон медаль хүртсэн амжилт гаргасан байна.
  • Мөн тэмцээний Шилдэг ерөнхий боловсролын сургуулиар "Орчлон" сургууль шалгарлаа. 👏👏👏
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт багш дасгалжуулагчид, өсвөрийн тамирчдадаа талархал илэрхийлье, та нар маань гайхалтай бахархам байсан шүү🤗💪🤛💪🤝👏🫶🫰
Мөн арын албанд ажилласан дүүргийн удирдлага, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спортын хорооны нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.