Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын XI наадмын Спорт явган аяллын тэмцээнийг 2023.09.09-ний өдөр 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ташгайн ам-Лакатар-Ташгайн ам маршрутаар алхаж нийт 11 байгууллагын 140 гаруй тамирчид хамрагдаж авхаалж самбагаа, хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Энхсаруул, Биеийн тамир, спортын хорооны даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Уранчимэг нар болон хороодын засаг дарга нар, 14 хорооны 280 иргэд, алба хаагчид оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байрт: Б.Байгальмаа засаг даргатай 21-р хорооны баг тамирчид
2-р байрт: Ш.Отгон засаг даргатай 7-р хорооны баг тамирчид
3-р байрт: Д.Алимаа засаг даргатай 8-р хорооны баг тамирчид тус, тус шалгарлаа.
Нийслэлийн шигшээ тэмцээнд Байгалмаа Засаг даргатай 21-р хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа.
Нийт оролцсон хороо, баг тамирчдад аа талархал илэрхийлж, дараа дараагийн тэмцээн уралдаанд нь АМЖИЛТ хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.