Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ДҮҮРГЭЭ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ТАМИРЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ИХТ-н Хурлын танхимд Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд 16 төрлөөр 72 медаль хүртэж амжилттай оролцсон багш, дасгалжуулагчид тамирчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн өөрийн үнэт сургаалиа хайрлан дараа дараагийн тэмцээн, уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж дурсгалын зүйлсийг гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээний үеэр дүүргийн спорт хорооны хамт олноос спортыг үргэлж дэмжин туслаж байдаг Хан-Уул дүүргийн Засаг дарга Жуковын Алдаржавхланд хүүхдийн наадмын дурсгалын медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Мөн ХУД-н Усан сэлэлтийн шигшээ багийн дасгалжуулагч Спортын мастер Х.Одгэрэлийг Засгийн Газрын Тохируулагч Агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны Жуух бичгээр
- 7 дугаар сургуулийн багш боксын шигшээ багийн дасгалжуулагч спортын мастер Э.Гаваа,
- Сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч "Орчлон" сургуулийн багш спортын мастер А.Урангоо
- Гандболын шигшээ багийн дасгалжуулагч 32 дугаар сургуулийн багш Л.Цэнд-Аюуш нар Монголын Үндэсний Олимпын Хорооны “Алтан Медаль”-аар
- Наадмын шигшээ тэмцээний усан сэлэлтийн төрөлд 12 алтан медаль хүртэж улсын рекордыг шинэчлэн тогтоосон ОУХМ Энхтөрийн Эрхэст спорт хорооны дарга Т.Уранчимэг дурсгалын зүйл мөнгөн шагнал гардууллаа.
- Улсын хэмжээний шилдэг сургуулиар шалгарсан "Орчлон" сургуулийг Цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж УИХ-ын дарга Г.Занданшатараас дурсгасан дурсгалын зүйлсийг гардууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.