Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ШИРЭЭНИЙ ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ШИРЭЭНИЙ ШАГАЙН НААДГАЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой Үндэсний спортын нэгэн төрөл болох Ширээний шагайн наадгайн тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1109 дүгээр захирамжаар "Автомашингүй өдөр" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улсын драмын театрын урд талбайд зохион байгууллаа.
Тус тэмцээнд дүүргийн 14 хорооны 300 гаруй шагайчид хүч сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр:
🏅I байр 14 дүгээр хорооны баг тамирчид
🥈II байр 5 дугаар хорооны баг тамирчид
🥉III байр 21 дүгээр хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.
Хэдийгээр хур бороотой байсан ч хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин тэмцээнд оролцсон баг тамирчиддаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.