Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр биеийн тамир,спортын хорооны зааланд 3 насны ангилалаар зохион байгуулагдаж 10 сургуулийн 130 гаруй өсвөрийн бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж нас насны шилдэгүүд тодорлоо.16 насны ангилалд 72 бөх барилдсанаас тэргүүн байрт Б.Энхтөгөлдөр, дэд байрт М.Амартүвшин,гутгаар байрт н.Бямбадорж нар шалгарч энэ насны уран барилдаант бөхөөр н.Баасанжав, 17 насны ангилалд 30 бөх барилдсанаас тэргүүн байрт Б.Гарьдрагчаа,дэд байрт О.Баяртөгөлдөр,гутгаар байрт Б.Доржзодов нар шалгарч энэ насны уран барилдаант бөхөөр Т.Баяржавхлан, 18 насны ангилалд 32 бөх барилдсанаас тэргүүн байрт Э.Бат-Өлзий, дэд байрт н.Агваансамдан,гутгаар байрт н.Ундрахбаяр нар шалгарч энэ насны уран барилдаант бөхөөр Г.Гантулга тус тус шалгарлаа.
Багийн нэгдсэн дүнгээр Ч.Нямдорж багштай аварга сургууль тэргүүн байр,В.Мөнхдалай багштай 59 дүгээр сургууль дэд байр, н.Мөнхбаяр багштай 130 дугаар сургууль гутгаар байрт тус тус шалгарав.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.