МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДМЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНЭЭС 15 МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО
Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээн 09 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Наадамд 13 аймаг, ерөнхий боловсролын 28 сургуулийн 324 тамирчин өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн баг тамирчид спортын 8 төрөлд оролцож, алтан медаль 3, мөнгөн медаль 10, хүрэл медаль 2, нийт 15 медаль хүртэж, байгууллагын нэгдсэн дүнгээр “Гуравдугаар байр” эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Наадамд амжилттай оролцсон бүх дасгалжуулагч, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.