ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ТУГИЙГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СПОРТЫН ХОРОО АЯЛУУЛЛАА.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нийгэмд түгээх, зөв хандлагыг бий болгох, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг 9 чиглэлээр “Туг” аялуулах аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд:
• 2023 оны 10 сарын 04-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний харилцаа хандлага” сэдэвт сургалтыг Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж 15 албан хаагч хамрагдсан. Мөн Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны дэргэдэх Эко гифт хоршоо, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийн борлуулалтын орлогыг дэмжин ажиллалаа.
• Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн н.Нямцэцэг “Хэн хэнийхээ оршихуйг Хүлээн зөвшөөрөх” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрхэн туслах, харилцах, хандлагын талаар анхан шатны сургалтыг зохион байгуулж 12 ажилтныг хамруулсан.
• Монголын хонхтой бөмбөгийн холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай хамтран дүүргийн харааны бэрхшээлтэй хүний спортын төрөл хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээнийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж, 36 хүүхэд 10 эцэг эх, 5 багш, 10 шүүгчийг хамруулсан.
• 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн 20 сурагчийг Тусгай олимпын тусгай бочигийн тамирчин өсвөрийн Азийн аварга алтан медальт Б.Отгончимэг, хүрэл медаль Б.Тамир нар болон биеийн тамирын багш, эцэг, эхтэй уулзалт зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан.
• “ Асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгууллагын 12 албан хаагч хамрагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.