ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН НЭГДСЭН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын XI наадмын нэгдсэн нээлтийн ажиллагаа 2023.10.14-ний өдөр болж Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Цэрэн, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхсаруул нар хүрэлцэн ирлээ.
Арга хэмжээний үеэр дүүрэг, нийслэлийн Иргэдийн спортын наадамд 10 жилийн турш тасралтгүй амжилттай оролцсон хороо, нийгмийн ажилтан, баг тамирчдыг шагнаж урамшууллаа.
Биеийн тамир, спортын улсын хорооны “ЖУУХ БИЧИГ”-ээр 14 дүгээр хорооны ширээний шагайн наадгайн тамирчин Цэдэвсүрэнгийн Оюунчулуун
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын 50 жилийн ойн медалиар 8 дугаар хорооны аэробик, хийн дасгалын эмэгтэй багийн ахлагч Д.Энхээ
Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр:
• 8 дугаар хорооны аэробик, хийн дасгалын эрэгтэй багийн ахлагч Т.Ганбат
• 16 дугаар хорооны олс таталтын эрэгтэй багийн ахлагч А. Ганбаатар
• 16 дугаар хорооны олс таталтын эмэгтэй багийн ахлагч Д.Буяннэмэх
Шилдэг нийгмийн ажилтнаар 2 дугаар хорооны нийгмийн ажилтан Д.Одонтуул
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос , 8 дугаар хорооны хийн дасгал, аэробикийн баг тамирчдыг өргөмжлөлөөр тус тус шагнав.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирж хамтран ажилласан Зэвсэгт хүчин Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн алба хаагчид, ая дууны мэндчилгээ өргөсөн МУСТА дуучин Т.Амина нартаа талархал илэрхийлж, урлагийн амжилт хүсье.
Тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид даа СПОРТЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.