ХУД-ИЙН 18, 114-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД “ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОНО
Хан-Уул дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 100 буудалт даамны спортын ОУ-ын мастер, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн сурагч А.Дашчирэв, Буудлагын спортын мастер, дүүргийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, 18 дугаар сургуулийн сурагч О.Тэмүгэ нар ОУ-ын тэмцээнд оролцохоор багш, дасгалжуулагч нарынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж буй.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ОУ-ын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа багш, тамирчдыг хүлээн авч уулзан тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг гардуулан өглөө.
УЛС ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАЖ, ТЭМЦЭЭН УРАЛДААНДАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.