Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ХИЙН ДАСГАЛ, АЭРОБИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ХИЙН ДАСГАЛ, АЭРОБИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын XI наадмын хийн дасгал, аэробикийн тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж, 10 хорооны 240 гаруй тамирчид оролцлоо.
Хийн дасгалын тэмцээнийг Монголын хийн дасгалын холбооны ОУ-ын шүүгч Ц.Оюунбилэг, улсын шүүгч Д. Наранцэцэг, Ц.Оюунгэрэл, аэробикийн тэмцээнийг Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбооны шүүгч Э.Мөнх-Оргил нар шүүн явууллаа.
Хийн дасгалын тэмцээнд:
1-р байрт Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хорооны баг тамирчид
2-р байрт Ш.Отгон Засаг даргатай 7 дугаар хорооны баг тамирчид
3-р байрт Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид
Аэробикийн тэмцээнд:
1-р байрт Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хорооны баг тамирчид
2-р байрт Д.Алимаа Засаг даргатай 8 дугаар хорооны баг тамирчид
3-р байрт Д.Энхжаргал Засаг даргатай 5 дугаар хорооны баг тамирчид
Тус тус эзлэв.
Тэмцээнд оролцсон бүх баг тамирчид даа спортын өндөр амжилт хүсэе.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.