Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН XI НААДМЫН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Хан-Уул дүүргийн иргэдийн спортын XI наадам 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ны хооронд спортын 9 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж 4900 гаруй иргэдийг хамруулж шилдгүүдээ тодруулж 2023.11.01-ын өдөр шагналаа гардууллаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр :
5-р байрт 112 оноогоор Д.Мөнхбаяр Засаг даргатай 3-р хороо
4-р байрт 88 оноогоор Ш.Отгон Засаг даргатай 7-р хороо
3-р байрт 75 оноогоор Ж.Хишигбаяр Засаг даргатай 16-р хороо
2-р байрт 59 оноогоор Д.Алимаа Засаг даргатай 8-р хороо
Тэргүүн байрт 37 оноогоор Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хорооны хамт олон тус тус шалгарлаа.
Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооноос Засаг даргын орлогч Б.Цэрэнд дүүргийн иргэдийн спортын XI наадмын дурсгалын медалийг хадгалууллаа. Мөн Хан-Уул дүүргийн 16-р хорооны Олс таталтын багийн ахлагч Д.Буяннэмэхийг дүүргийн хүндэт тэмдэгээр шагнасныг гардууллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.