ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕИЙН ТЭШҮҮРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ОУХМ Л. АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН ӨВЛИЙН НААДАМД ОРОЛЦОНО.
2024 оны 01 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам зохион байгуулагдана.Тэмцээнд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөнө. Тус наадмын цана, тэшүүрийн төрөлд Монгол улсаа төлөөлөн 22 тамирчин оролцохоос Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Л.Алтанцэцэг хурд, хүчээ сорино. 2 дахь удаагаа зохион байгуулагдсан Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас ОУХМ Л.Алтанцэцэг нь хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин юм. Тэрээр 2015 онд болсон тус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ.
ОУХМ Л.Алтанцэцэг багшийн удирдсан Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын шигшээ тэмцээнээс шорт трейк, гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль 4, мөнгөн медаль 5, хүрэл медаль ,3 тус тус хүртэн бахдам сайхан амжилтыг үзүүлсэн билээ.
ОУХМ тамирчин, дасгалжуулагч Л.Алтанцэцэгтээ спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.