#ХАМТДАА_ХЭВШҮҮЛЬЕ АЯН ӨНДӨРЛӨЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА. 2024.03.23
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хорооноос нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор 3 дахь жилдээ Хамтдаа хэвшүүлье-2024 аяныг 2 үе шаттай зохион явууллаа.
Тус аянд дүүргийн төрийн болон төрийн бус 52 байгууллагын давхардсан тоогоор 14889 ажилтан албан хаагчид хамрагдсан.
1-р үе 2024 оны 02 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 07-ны хооронд цахимаар ажлын байрандаа дурын дасгал, идэвхтэй хөдөлгөөнийг хамт олноороо хийж хэвшүүлэх,
2-р үе 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн шатны шалгаруулалт буюу хаалтын ажиллагаанд байгууллага бүр сарын турш #ХАМТДАА_ХЭВШҮҮЛСЭН дасгал хөдөлгөөнөөрөө өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

1. С.Батцэцэг эрхлэгчтэй 230 дугаар цэцэрлэг
2. Э.Бодьцэцэг даргатай Эрүүл мэндийн төв
3. Д.Туяа эрхлэгчтэй 223 дугаар цэцэрлэг
4. Д.Алимаа даргатай 8 дугаар хороо
5. С.Болормаа захиралтай Мишээл групп ХХК

1. Т.Рэгзэдмаа даргатай Албан бус насан туршийн боловсролын төв
2. А.Ариунаа эрхлэгчтэй 308 дугаар цэцэрлэг
3. Д.Мөнхбаяр даргатай 3 дугаар хороо

1. Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144 дүгээр цэцэрлэг
2. С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71 дүгээр цэцэрлэг
3. 326 дугаар цэцэрлэг

1. В.Алтангэрэл эрхлэгчтэй 243 дугаар цэцэрлэг
2. А.Дэжидсүрэн эрхлэгчтэй 29 дүгээр цэцэрлэг тус тус шагнуулав.
Аяны турш идэвхтэй оролцсон #БҮХ байгууллагууддаа талархал илэрхийлье. 

Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Соёлын ордон-ны хамт олонд баярлалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.