Мэдээ

#ХАМТДАА_ХЭВШҮҮЛЬЕ АЯН ӨНДӨРЛӨЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

#ХАМТДАА_ХЭВШҮҮЛЬЕ АЯН ӨНДӨРЛӨЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА. 2024.03.23
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хорооноос нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор 3 дахь жилдээ Хамтдаа хэвшүүлье-2024 аяныг 2 үе шаттай зохион явууллаа.
Тус аянд дүүргийн төрийн болон төрийн бус 52 байгууллагын давхардсан тоогоор 14889 ажилтан албан хаагчид хамрагдсан.
1-р үе 2024 оны 02 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 07-ны хооронд цахимаар ажлын байрандаа дурын дасгал, идэвхтэй хөдөлгөөнийг хамт олноороо хийж хэвшүүлэх,
2-р үе 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн шатны шалгаруулалт буюу хаалтын ажиллагаанд байгууллага бүр сарын турш #ХАМТДАА_ХЭВШҮҮЛСЭН дасгал хөдөлгөөнөөрөө өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.
🏆 БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ 14 ХОНОГТ 1 УДАА ЗААЛААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХИЙН БИЧИГ:
1. С.Батцэцэг эрхлэгчтэй 230 дугаар цэцэрлэг
2. Э.Бодьцэцэг даргатай Эрүүл мэндийн төв
3. Д.Туяа эрхлэгчтэй 223 дугаар цэцэрлэг
4. Д.Алимаа даргатай 8 дугаар хороо
5. С.Болормаа захиралтай Мишээл групп ХХК
🏆 НЭГ ӨДӨР ЗААЛАНД ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙН БИЧИГ:
1. Т.Рэгзэдмаа даргатай Албан бус насан туршийн боловсролын төв
2. А.Ариунаа эрхлэгчтэй 308 дугаар цэцэрлэг
3. Д.Мөнхбаяр даргатай 3 дугаар хороо
🏆 МӨНГӨН ШАГНАЛ:
1. Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144 дүгээр цэцэрлэг
2. С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй 71 дүгээр цэцэрлэг
3. 326 дугаар цэцэрлэг
🏆 2 ЦАГ ЗААЛАНД ТОГЛОХ ЭРХИЙН БИЧИГ:
1. В.Алтангэрэл эрхлэгчтэй 243 дугаар цэцэрлэг
2. А.Дэжидсүрэн эрхлэгчтэй 29 дүгээр цэцэрлэг тус тус шагнуулав.
Аяны турш идэвхтэй оролцсон #БҮХ байгууллагууддаа талархал илэрхийлье. 🙏
Хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Соёлын ордон-ны хамт олонд баярлалаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.