Мэдээ

Жүдо бөх


Монгол улсын Гавьяат Дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Хан-Уул дүүргийн биеийн тамир, спортын хорооны жудо бөхийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа 

  • Төрсөн он: 1976 он 9 сарын 27
  • Төгссөн сургууль: Их шавийн дээд сургууль бакалавр, 2001-2003 онд УБДС магистр
  • Мэргэжил: Багш дасгалжуулагч
  • Тамирчны амжилт: Жудо, самбо бөхийн улсын аваргын 8 алтан медаль
  • 2001 оноос Женко клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна. 2004 оноос өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид ангилалдбагаараа 10 удаа улсын аварга болж байсан.
  • ХУД-ийн БТС хороонд 2012 оноос эхлэн ажилласан. Өсвөр үе, залуучуудын Азын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудийг хүртсэн. Олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалиудийг хүртсэн. 2013, 2015 оны Дэлхийн аваргаас хүрэл, 2015 өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнээс Монгол улс анх удаа эмэгтэй тамирчин мөнгөн медаль хүртсэн.

2013-2017 онд ҮШБ-н дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа гаргасан баг тамирчдын амжилтууд.

  • 2013 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг жинд барилдсан М.Уранцэцэг эмэгтэй анхны аварга, 60 кг жинд барилдсан Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн.
  • 2014 онДАШТ-ний 60 кг жинд барилдсан Г.Болдбаатар алтан медаль, багийн ДАШТ-ний эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.
  • 2015 он ДАШТ-ний 73 кг барилдсан С.Ням-Очир, 57 кг жинд барилдсан Д.Сумъяа, 63 кг барилдсан Д.Мөнхзаяа нар хүрэл медаль, багийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртсэн.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.