Мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН “УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК”-ИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхлыг өрнүүлэх, цэцэрлэгийн орчин дахь биеийн тамир, сургалт хүмүүжлийн ажлын чанар үр нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Монголын гимнастикийн холбоотой хамтран 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Буян-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 18 цэцэрлэгийн 600 орчим гимнастикч хүүхдүүд 150 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид 2,000 гаруй эцэг, эх, хөгжөөн дэмжигчид оролцсон өргөн хэмжээний тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд:
🔸Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр
🔸Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Р.Цэвээндулам
🔸Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг
🔸Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын эрхлэгч нар хүрэлцэн ирлээ.
🇲🇳Тэмцээнд оролцогч хүүхдүүд Монгол Улсын төрийн дууллыг Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн сурагч Г.Анарын хамт дууллаа.
🏅“Шилдэг хувцаслалт” номинацид Б.Баярмаа эрхлэгчтэй 65 дугаар цэцэрлэг
🏅“Онцлох баг” номинаци буюу VI байрт 14 оноогоор В.Алтангэрэл эрхлэгчтэй 243 дугаар цэцэрлэг
🥉Гутгаар байрт 14.4 оноогоор Л.Оюунцэцэг эрхлэгчтэй 144 дүгээр цэцэрлэг
🥈Дэд байрт 17.9 оноогоор Д.Туяа эрхлэгчтэй 223 дугаар цэцэрлэг
🥇Тэргүүн байрт 18.9 оноогоор Э.Батнавч эрхлэгчтэй 250 дугаар цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарлаа.
✅Тус тэмцээний эхний 4 байрт шалгарсан шилдэг цэцэрлэгүүд Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Хан-Уул дүүргээ төлөөлөн Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох бяцхан тамирчдадаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.