"АЛХАЦГААЯ ГҮЙЦГЭЭЕ" АЯНЫ ХҮРЭЭНД “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” ЯВГАН АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Ахмадын хороо хамтран зохион байгуулж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” ээлжит явган алхалтыг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.
Алхалтад дүүргийн 2 хорооны 250 гаруй иргэд хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан.
Багийн дүнгээр:
1-р байр 23 дугаар хорооны баг
2-р байр 10 дугаар хорооны баг
3-р байр 7 дугаар хорроны баг тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.