Мэдээ

“ХАМТДАА СУРАЛЦЪЯ-ХАМТДАА ТОГЛОЁ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” УРИАН ДОР БОЧИГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛТОТ СУРГУУЛИУД ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАМТДАА СУРАЛЦЪЯ-ХАМТДАА ТОГЛОЁ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” УРИАН ДОР БОЧИГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛТОТ СУРГУУЛИУД ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
✅“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” сэдэвт сургалтыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоотой хамтран “Боловсролын Дэлхийн Түншлэл” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулсан.
✅Сургалтад: Олимпизмийг сурталчлах алдартай тамирчин
МУ-ын Хөдөлмөрийн баатар МУГТамирчин Д.Баатаржав
МУГТамирчин Б.Ууганбаяр
БШУЯамны мэргэжилтэн А.Саруул
БТСУХорооны мэргэжилтэн Ч.Базарсүрэн
ХУД-ийн БТСХорооны мэргэжилтэн В.Дуламсүрэн
ХУД-ийн БТСХорооны дасгалжуулагч Д.Номинчулуун
ХУД-ийн 63 дугаар сургуулийн биеийн тамирын багш Б.Ганболд нар зохион явуулсан.
✅Сурагчид “Хамтдаа суралцъя-Хамтдаа тоглоё-Хамтдаа хөгжье” уриан дор бочигийн тэмцээнийг зорилтот сургуулиуд дээр зохион байгуулж, тэмцээний ялагчдад шагнал гардууллаа.
✅Бочи нь Монголын паралимпийн хорооны албан ёсны спортын төрөл бөгөөд бүх насны хүүхэд тоглоход тохиромжтой юм.
✅Архангай аймгийн ерөнхий боловсролын 3 сургуулийн дунд ангийн 2,900 сурагч, суралцахуйн бэрхшээлтэй 35 хүүхэд хамрагдсан.
Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургууль
Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль
✅Нийслэлийн ерөнхий боловсролын дунд ангийн 1,402 сурагч, суралцахуйн бэрхшээлтэй 18 хүүхэд хамрагдсан.
Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 118 дугаар сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургууль

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.