ЭКО ДҮҮРГИЙН БЯМБА ГАРАГИЙН АЛХАЛТ
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих зорилготой “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” уриатай явган алхалт бямба гараг бүр зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ 7 хоногийн бямба гарагийн алхалтад яармаг, нисэх бүсийн 10 хороодын 140 гаруй ажилтан албан хаагчид, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнууд нэгдэж, алхалтад оролцлоо. Мөн алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж
1-р байрт 8-р хороо
2-р байрт 21-р хороо
3-р байрт 25-р хороо шалгарлаа.
Мөн энэ удаагийн алхалтаар "Алхацгаая, гүйцгээе" аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
"ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ"
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.