Мэдээ

МОНГОЛЫН БОЧИГИЙН ХОЛБООНЫ НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДҮҮРГИЙН ТАМИРЧИД ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧДЭД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

            Монголын Тусгай Олимпийн хороо, Монголын бочигийн холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургуулийн спортын зааланд 3 насны ангилалд, тусгай бочи, рафа бочи гэсэн 2 төрлөөр нээлттэй зохион байгууллаа.

            Тэмцээнд Говьсүмбэр аймаг, Завхан аймаг, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын Тусгай Олимпийн хороо, Монголын Дауны холбоо, Unified club, Сайн найзууд клуб, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт 16 байгууллагын 150 тамирчид, 54 медалийн төлөө өрсөлдөж, байгууллагын нэгдсэн дүнгээр:

            1-р байр:       Нийслэлийн ерөнхий боловсролын 26 дугаар сургууль

            2-р байр:       Нийслэлийн 63 дугаар сургууль

            3-р байр:       Монголын Дауны холбоо

            Тусгай байрт ХУД-ийн БТСХорооны баг тамирчид шалгарсан амжилтыг үзүүллээ.

Тусгай бочигийн тэмцээний:

  • 10-12 насны ангилалд:

Б.Нандин-Эрдэнэ                                       мөнгөн медаль

О.Азжаргал                                                  хүрэл медаль

  • 13-17 насны ангилалд

Б.Тамир                                                        алтан медаль

Г.Санжаадорж                                             мөнгөн медаль

Ц.Лхагвадорж                                              хүрэл медаль

  • 18-оос дээш насны ангилалд

Г.Отгонбаяр                                                 алтан медаль


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.