Мэдээ

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ ТЭГШ 100 ЖИЛИЙН ОЙН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхэн тэгш 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулагдлаа.

            Арга хэмжээнд Биеийн тамир спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн 9 дүүргийн биеийн тамир, спортын хороодын ажилтан, албан хаагчид спортын 5 төрөлт (софт волейбол, ширээний шагайн наадгай, корнхол, 3х3 сагсан бөмбөг, 10 метрийн хийн буудлага) арга хэмжээнд амжилттай оролцлоо.

🏐Софт волейболын төрөлд

1-байр  Т.Уранчимэг даргатай Хан-Уул дүүргийн БТСХороо

2-байр  Г.Сүхбаатар даргатай Багануур дүүргийн БТСХороо

3-байр  О.Баттулга даргатай ЗГ-ын тохируулагч агентлаг БТСУХороо

🏵Ширээний шагайн төрөлд

1-байр  Д.Отгонсүрэн даргатай Баянзүрх дүүргийн БТСХороо

2-байр  Д.Мөнхбаяр даргатай Налайх дүүргийн БТСХороо

3-байр  Т.Уранчимэг даргатай Хан-Уул дүүргийн БТСХороо

🏀Эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд

1-байр  Р.Очирпүрэв даргатай Чингэлтэй дүүргийн БТСХороо

2-байр Ц.Сосорбарам даргатай Сонгино дүүргийн БТСХороо

3-байр Т. Уранчимэг даргатай Хан-Уул дүүргийн БТСХороо


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.