Биеийн тамир, спортын хороо нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилтын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
· Биеийн тамир, спортын салбарын хууль, тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд статистик мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийж нэгтгэх, дээд шатны байгууллагад хүргүүлэх︔
· Биеийн тамир, спортын байгууллагын хүний нөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх;
· Спортын сургалт дасгалжуулалт, үндэсний спортын өв соёл, хэв маягийг хадгалж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах,тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг сайжруулах, тэмцээн наадам зохион байгуулах, оролцуулах, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтэн боловсон хүчнээр хангах;
· Хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэдийн бие бялдрын түвшнийг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор насан туршийн боловсрол болгон хөгжүүлэх, биеийн тамирын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
· Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан зохион байгуулах;
· Биеийн тамир, спортын арга хэмжээний санхүү, улсын төсөв болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын төсөв санхүүгийн гүйцэтгэлийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
· Өсвөр үеийн дүүргийн шигшээ баг байгуулах, мэргэжлийн багш, дасгалжуулагчаар хангах, хяналт тавих, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.