Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хороо, бүс дүүргийн биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, дүүргийн иргэдийн дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор дүүргийн Иргэдийн спортын XII наадам спортын 10 төрлөөр 2024 оны 08 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Иргэдийн спортын наадмын Ширээний шагайн наадгайн төрөл 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, нээлтийн ажиллагаа 11:00 цагт болж, дүүргийн 12 хорооны 200 гаруй иргэд оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.