“Эрүүл агаар-Эко хүнс” арга хэмжээг зохион байгууллаа.
2024.12.21-ны өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хорооноос санаачлан “Эрүүл агаар-Эко хүнс” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ өдөр “ Богд Хаан Уул”-нд өглөөний цэнгэг агаарт алхан эрүүл агаараар амьсгалан идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэж буй иргэддээ зориулан ууланд алхалтын ач тусын талаарх зөвлөмж зөвөлгөөг өгөн, гарын авлага тараан, өвлийн улирлын “Эко хүнс”болох
Халуун аарц,
Аньс, чацаргана,
Адууны мах зэрэг амин дэмтэй бүтээгдэхүүнийг бэлтгэн дайллаа.
Энэ арга хэмжээнд дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон ахмад иргэд, ууланд алхагч иргэд, олон гэр бүлүүд нийлсэн 150 гаран иргэн хамрагдлаа. Мөн алхагч иргэдийн дунд хөгжилтэй буухиа тэмцээнүүдийг зохион байгуулсан.
Өглөөг эрч хүчээр дүүрэн угтаж “Эрүүл-агаар-Эко хүнс” арга хэмжээнд идэвхтэй хамрагдсан иргэд, залуучууддаа баярлалаа.
Эрүүл амьдралын төлөө
Идэвхтэй хөдөлгөөнд нэгдэцгээе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.