Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫН ЗУНЫ СПОРТЫН ТӨРӨЛ ЖҮДО БӨХИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫН ЗУНЫ СПОРТЫН ТӨРӨЛ ЖҮДО БӨХИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монголын хүүхдийн спортын VIII наадмын зуны спортын төрөл жүдо бөхийн Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд:
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвадэмбэрэл
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Т. Уранчимэг
Хан-Уул дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэрэн нар оролцлоо.
Тэмцээнд 31 байгууллагын 460 гаруй өсвөр үеийн тамирчид бага, дунд, ахлах насны ангилалаар хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан тамирчид зуны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт: Р.Өлзийхишиг захиралтай, С.Батхүү дасгалжуулагчтай 34-р сургууль
Дэд байрт: Дашдорж захиралтай, Ц.Адьяажаргал дасгалжуулагчтай 7 сургууль
Гутгаар байрт: Ө.Шүрэнцэцэг захиралтай, Баттогтох дасгалжуулагчтай 15-р сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилтыг хүсье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.