Мэдээ

Нийслэлийн Мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг НИТХ, НЗДТГ, МҮМШХ хамтран анх удаа зохион байгуулж байна.Тус тэмцээн төвийн 6 дүүргийн иргэдийн дунд зохион байгуулагдах бөгөөд дүүр

Нийслэлийн Мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг НИТХ, НЗДТГ, МҮМШХ хамтран анх удаа зохион байгуулж байна.Тус тэмцээн төвийн 6 дүүргийн иргэдийн дунд зохион байгуулагдах бөгөөд дүүрэг бүрээс шалгарсан иргэд шигшээ тэмцээнд оролцоно.Хан-Уул дүүргийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Туул гол дээр зохион байгуулагдлаа.Тэмцээний нээлтийн ажиллагаанд НИТХ-ын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Э.Алтанбагана,МҮМШХ-ны тэргүүн Н.Мандахбаатар,ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баярбат нар оролцож,баг тамирчдад баяр хүргэж үг хэлэв.Тус тэмцээнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ, БТСХороо,МҮМШХ хамтран зохион байгуулж 13 хорооны иргэд хамрагдсанаас
Цуваа харвааны төрөлд:
1-р байрт 25-р хорооны иргэн Т.Чинбат
2-р байрт 20-р хорооны иргэн Ю.Нямдаваа
3-р байрт 2-р хорооны иргэн Б.Батсайхан
4-р байрт 18-р хорооны иргэн Б.Болдбаяр
5-р байрт 16-р хорооны иргэн Б.Амарбат нар шалгарлаа.
Багийн харвааны төрөлд:
1-р байрт 18-р хороо Б.Болдбаяр,н.Батхишиг
2-р байрт 20-р хороо Г.Амарбаясгалан, 3-р хороо С.Отгондэлгэр
3-р байрт 2-р хороо Б.Батсайхан,20-р хороо Ю.Нямдаваа
4-р байрт 9-р хороо н.Батбаатар,Б.Балт
5-р байрт 6-р хороо С.Алтангэрэл,Х.Чингисбаатар нарын баг тамирчид тус тус эхний 5 байрт шалгарав.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.