Мэдээ

Б.ЦЭРЭН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАН -УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРЛАА.

Б.ЦЭРЭН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАН -УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ӨВЛИЙН СПОРТЫН VIII НААДАМД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРЛАА.
“Мөрөөдлийнхөө төлөө-Шударга өрсөлдөе” уриан дор Улаанбаатар хот, Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам хоёрдугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр тус наадмын хаалтын ёслол болов.
Энэ удаагийн наадамд 7 дүүрэг 15 аймгийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс Б.Цэрэн Засаг даргатай Хан-Уул дүүргийн баг тамирчид спортын 7 төрөлд 7 дасгалжуулагч 56 тамирчны бүрэлдхүүнтэйгээр оролцож алтан медаль 5, мөнгөн медаль 6, хүрэл медаль 3 нийт 14 медаль хүртсэнээр дүүргүүдийн багийн нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарлаа.
Энэхүү өвлийн наадамд анх удаа багтаж байгаа тусгай олимпийн 2 төрөлд Хан-Уул дүүргээ төлөөлөн С.Эрдэнэбаатар захиралтай Б.Ганболд дасгалжуулагчтай 63-р сургуулийн 5 тамирчин оролцож гүйлтийн цана болон цасны гуталтай гүйлтийн төрлүүдэд өрсөлдөж хос хүрэл медаль хүртлээ.
Дүүргээ төлөөлөн Монголын Хүүхдийн спортын VIII өвлийн их наадамд оролцсон баг тамирчидаа үргэлж дэмжиж байдаг
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн удирдлагууддаа талархал илэрхийлье.
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт багш дасгалжуулагчид, тамирчдадаа талархал илэрхийлье, та нар маань гайхалтай бахархам байсан шүү.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.